Жамал Хашоггийг амиа алдсан гэдэг баримтыг хүлээн зөвшөөрсөн илтгэл танилцуулна
Саудын Арабын эрх баригчид, сэтгүүлч Жамал Хашоггийг “урьдчилан тооцоолоогүй байдлаар өрнөсөн” байцаалтын явцад амиа алдсан гэдэг баримтыг хүлээн зөвшөөрсөн илтгэл танилцуулахаар зэхэж байгаа талаар нэрээ хэлээгүй хоёр эх сурвалжид тулгуурлан Си-Эн-Эн телевиз мэдээлснийг “Ройтерс” уламжиллаа.
Мэдээллийн алба

Саудын Арабын эрх баригчид, сэтгүүлч ЖамалХашоггийг “урьдчилан тооцоолоогүй байдлаар өрнөсөн” байцаалтын явцад амиа алдсан гэдэг баримтыг хүлээн зөвшөөрсөн илтгэл танилцуулахаар зэхэж байгаа талаар нэрээ хэлээгүй хоёр эх сурвалжид тулгуурлан Си-Эн-Эн телевиз мэдээлснийг “Ройтерс” уламжиллаа.
Уг илтгэл одоогоор боловсруулах шатандаа яваа, агуулга нь өөрчлөгдөж магадгүй гэдгийг эх сурвалжуудын нэг нь анхааруулсан байна. Харин нөгөө эх сурвалжийн мэдээлснээр бол, тэр илтгэлд зөвшөөрөлгүйгээр ажиллагаа явуулсан баримтуудыг дурдаж, гэм буруутай этгээдүүдийг хариуцлагад татах талаар өгүүлэх гэнэ. Энэ зуур АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп өчигдөр Саудын Арабын ван Салмантай утсаар ярьж, бас төрийн нарийн бичгийн дарга Майк Помпейг алга болсон сөрөг хүчний сэтгүүлч ЖамалХашоггийг тойрсон нөхцөл байдлыг хэлэлцүүлэхээр Эр-Рияд руу илгээсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, Салман ван сэтгүүлч алга болсон хэрэгт оролцоогүй гэдгээ мэдэгджээ. АНУ-д ажиллаж амьдардаг, “Вашингтон пост” сонины нийтлэлч Жамал Хашогги одоогоос хоёр долоо хоногийн өмнө Туркийн Стамбул хот дахь Саудын Арабын консулын газар руу гэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэх ажлаар орсноосоо хойш сураггүй болсон юм. Энэ сэтгүүлч Саудын Арабын титэм залгамжлах хунтайжМохаммедбинСалманы үйл ажиллагааг эрс ширүүн шүүмжилдгээрээ нэрд гарсан нэгэн юм. Түүнийг Саудын Арабын консулын газарт хөнөөж, цогцсыг нь зайлуулсан гэж үзэж байгаагаа Туркийн албаны хүмүүс өмнө мэдэгдсэн юм.


















