Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жамаль Хашоггийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүж эхэллээ

Саудын Арабын сөрөг хүчний гэгддэг байсан сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насанд халдсан хэрэгт холбогдож буй 20 хүний шүүх хурал Стамбулын Чаглаян дүүргийн шүүхийн ордонд эхэллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жамаль Хашоггийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүж эхэллээ
Жамаль Хашоггийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Саудын Арабын сөрөг хүчний гэгддэг байсан сэтгүүлч ЖамальХашоггийн амь насанд халдсан хэрэгт холбогдож буй 20 хүний шүүх хурал Стамбулын Чаглаян дүүргийн шүүхийн ордонд эхэллээ.

Гэхдээ Саудын сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа этгээдүүд одоог хүртэл шударга шүүхээс зугтсан хэвээр байгаа учир шүүх хуралд эчнээ болох юм байна. Сэтгүүлч Хашоггийн сүйт бүсгүй Хатиже Женгиз Туркийн Стамбул хотын эрүүгийн хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу анхны шүүх хурлыг ийнхүү товлосон нь энэ юм.

Тэрбээр өмгөөлөгчийнхөө хамтаар шүүх хуралд оролцохоо мэдэгдсэн байна. Туркийн хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар тус улсын Ерөнхий прокурорын газраас энэ хэрэгтэй холбогдуулан 117 хуудас бүхий яллах дүгнэлт бэлтгээд байгаа юм байна. Холбогдогчдын хувьд Саудын Арабын иргэд юм. Тэдний дунд Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүүгийн зөвлөх Сауд Аль Кахтани, тагнуулын газрын орлогч дарга асах АхмедАсир нар багтсан байгаа аж.

Хуваалцах