Жамаль Хашоггийн аллагыг эртнээс төлөвлөсөн байжээ
Хашоггийн аллагыг эртнээс төлөвлөсөн байжээ гэж Саудын Арабын ерөнхий прокурор мэдэгдлээ. Сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагыг эртнээс төлөвлөсөн байжээ гэж Саудын арабын ерөнхий прокурор
Мэдээллийн алба

Хашоггийн аллагыг эртнээс төлөвлөсөн байжээ гэж Саудын Арабын ерөнхий прокурор мэдэгдлээ. Сэтгүүлч ЖамальХашоггийн аллагыг эртнээс төлөвлөсөн байжээ гэж Саудын арабын ерөнхий прокурор шейхСауд аль-Муажиб мэдэгдлээ. “Хашоггийн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүс энэ хэргийг санаатай үйлдсэн” гэдгийг аль-Муажиб хэллээ.
Мөн тэрбээр прокурорын газар сауд болон түркийн мөрдөн байцаах хамтарсан хэсгээс гаргаж өгсөн баримтыг авсан болохыг нотолж, мөрдөн шалгах ажил үргэлжилж байна гэлээ. Эр-Риядын эрх баригчдын бодлогыг шүүмжилдэгээрээ нэрд гарсан сэтгүүлч Жамаль Хашогги энэ сарын 2-ны өдөр Истанбул дахь Саудын Арабын консулын газар ороод сураггүй болсон юм.
Үүнээс хойш бараг 20-иод хоногийн дараа саудын эрх баригчид сэтгүүлч дипломат төлөөлөгчийн газар болсон зодооны үеэр санамсаргүй амиа алдсан гэж мэдээлсэн ч консулын газар яг юу болсон талаар мэдээлээгүй. Энэ хэрэгт холбогдуулан саудын иргэн 18 хүнийг сэжигтнээр саатуулаад байна, одоогоор тэдний хэн болохыг нь ил болгохгүй байна. Дэлхийн хамтын нийгэмлэг энэ гэмт хэргийг эрс зэмлэн буруушааж, Эр-Риядад мөрдөн шалгалтыг ил тод, нээлттэй хийхийг уриалсан бол Туркийн ерөнхийлөгч РежепТайипЭрдоан сэтгүүлчийн амийг хороосон хэргийг эртнээс сайтар төлөвлөсөн аллага гэсэн юм.


















