Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жамаль Хашоггийн аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүст цаазын ял төлөвлөж байна

Сэтгүүлч Жамаль Хашоггийн аминд хүрсэн гэж сэжиглэгдэж байгаа хүмүүст прокурорууд цаазын ял төлөвлөж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жамаль Хашоггийн аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүст цаазын ял төлөвлөж байна
Жамаль Хашоггийн аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүст цаазын ял төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Сэтгүүлч Жамаль Хашоггийн аминд хүрсэн гэж сэжиглэгдэж байгаа хүмүүст прокурорууд цаазын ял төлөвлөж байна. Энэ тухай Саудын Арабын нэгэн хэвлэлд тус улсын прокурорын газраас сэтгүүлч Жамаль Хашоггийн аминд хүрсэн гэж сэжиглэгдэж буй 11 хүний тавд нь цаазын төлөвлөж байна гэж мэдээлжээ.

Тэдгээр 11 хүнд холбогдох хэргийн анхны сонсгол хурал Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болж, сэжигтнүүдийг шүүх ажиллагаа эхэлсэн байна. Цаазын ял төлөвлөж байгаа хүмүүс нь чухам хэн хэн гэдэг, энэ хэрэгт ямар холбоотой болох талаар нарийн мэдээлэл байхгүй байна.

Харин орон нутгийн хэвлэлд энэ талаар “Хэргийн холбогдох баримтыг шилжүүлэн өгөх хүсэлтэд Туркийн тал хариу өгөөгүй” гэж Саудын Арабын Прокурорын газар мэдэгдсэнийг иш татан мэдээлжээ.

Өнгөрөгч 11 дүгээр сард Саудын Арабын Прокурорын газраас буруутнуудад нь цаазын ял оноох болно гэж мэдэгдээд байсан юм. Хэргийн сэжигтнүүдийг Туркийн шүүхэд шилжүүлэн өгөхийг Анкара шаардаж байгаа ч Саудын Арабын талаас энэ хүсэлтээс татгалзаж байна. Тус улс сэтгүүлч Жамаль Хашоггийн хэргийн талаар өөр, өөр тайлбар мэдэгдэл хийснийг "СNN" сануулж байна.

Хуваалцах