Жан Брукс үсний сэнсийг автомашины хурд хэмжигч болгожээ
Түүний энэ санааг хэрэгжүүлж байгаа дүрс бичлэгийг фахим сүлжээн дэх 25 сая гаруй хэрэглэгч үзсэн байна.
Мэдээллийн алба

Английн иргэн 64 настай Жан Брукс үсний сэнсийг автомашины хурд хэмжигч болгож, хуурамч дүр исгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хянасан байна.
Тэрбээр “Би-Би-Си” телевизийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Миний амдардаг газрын эсрэг талд орших авто замд хурд хэтрүүлснээс үүдэлтэй автын осол олон гардаг. Үүнийг багасгах болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү үсний сэнсийг машины хурд хэмжигч мэт ашиглахаар шийдсэн нь үр дүнгээ өгсөн” гэв.
Түүний энэ санааг хэрэгжүүлж байгаа дүрс бичлэгийг фахим сүлжээн дэх 25 сая гаруй хэрэглэгч үзсэн байна.
Мөн “Би Би Си” телевиз түүний тухай нэвтрүүлэг хийж, олон нийтэд хүргэжээ.


















