Жанет Еллен мөнгөний зөөлөн бодлогыг үргэлжлүүлнэ
Холбооны нөөцийн сангийн тэргүүний албан тушаалд нэр дэвшээд буй хатагтай Жанет Еллен өчигдөр Сенатын банкны хороогоор орохоос өмнө Америкийн эдийн засгийн бодлогыг цааш хэрхэн авч явах талаар байр сууриа илэрхийллээ.
Мэдээллийн алба

Холбооны нөөцийн сангийн тэргүүний албан тушаалд нэр дэвшээд буй хатагтай Жанет Еллен өчигдөр Сенатын банкны хороогоор орохоос өмнө Америкийн эдийн засгийн бодлогыг цааш хэрхэн авч явах талаар байр сууриа илэрхийллээ. Хэрвээ энэ албан тушаалд томилогдвол одоо хэрэгжүүлж байгаа мөнгөний зөөлөн бодлогыг цааш үргэлжлүүлж, эдийн засгийг сэргээх алхамыг дорвитой хийх болно гэсэн юм. Жанет Еллен өнөөдөр сенатын танхимын гишүүдтэй уулзаж хэрэгжүүлэх, бодлого төлөвлөгөөгөө танилцуулах юм. Ажиглагчид түүнийг Бүгд найрамдахчуудын зүгээс олон асуулттай нүүр тулж магадгүй ч Холбооны нөөцийн сангийн шинэ тэргүүнээр сонгогдох нь гарцаагүй гэж үзэж байна. Ерөнхийлөгч Барак Обама түүний нэрийг энэ албан тушаалд дэвшүүлж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн.


















