Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

“Жангар тууль” хүүхдийн жүжгийг нөгөөдөр цахимаар үзэгчдэд хүргэнэ

Соёлын яамны “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд орон нутгийн театр, чуулгын уран бүтээл үзэгчдэд хүрч эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жангар тууль” хүүхдийн жүжгийг нөгөөдөр цахимаар үзэгчдэд хүргэнэ
“Жангар тууль” хүүхдийн жүжгийг нөгөөдөр цахимаар үзэгчдэд хүргэнэ. Зураг: МҮОНРТ

Соёлын яамны “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд орон нутгийн театр, чуулгын уран бүтээл үзэгчдэд хүрч эхэллээ.

Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын уран бүтээлчид зохиолч, яруу найрагч Д.Сүрэнхорын зохиол “Домог амилсан нутаг” дуулалт жүжгээр энэ сарын 8-ны өдрөөс эхлэн үзвэрээ нээсэн бөгөөд 13-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Харин Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид театрын урлагаар дамжуулан үндэсний соёл уламжлалаараа бахархах, соёлын биет болоод биет бус өвийн утга, хэрэглээнд суралцаж түүнийг өвлөн авч хадгалан хамгаалах ухамсрыг хүүхэд багачуудын оюун сэтгэлгээнд төлөвшүүлэх зорилгоор “Жангар тууль” хүүхдийн жүжгийг 11 дүгээр сарын 12-ны өдөр цахимаар хүргэхээр бэлтгэл ажлаа хангаж дуусчээ гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Хуваалцах