Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

“Жангар” туулийн 35 бүлгийг гурван өдрийн турш 21 цаг хайлжээ

Үүнээс гадна ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн хэвлэлийн хорооны урилгаар Жангарын 56 бүлгийг 85 цагийн турш цээжээр хайлсан юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жангар” туулийн 35 бүлгийг гурван өдрийн турш 21 цаг хайлжээ
“Жангар” туулийн 35 бүлгийг гурван өдрийн турш 21 цаг хайлжээ. Зураг: МҮОНРТ

Шинжааны уугуул туульч Батаа “Жангар” туулийн 35 бүлгийг гурван өдрийн турш 21 цаг хайлсан амжилтаараа “Жангар” тууль хайлсан туульчдын дэлхийн дээд амжилтын гуравдугаарт бичигдсэн талаар CCTV мэдээлэв.

Өвөр Монголын их сургуулийн Жангар судлалын төвийн хээрийн судалгааны багийнхан 2018 оны наймдугаар сарын 25-27-нд түүний тухай сурвалжилга бэлтгэхэд тэрбээр “Жангар”-ын “Догшин шар Гүргийн бүлэг”-ийг хайлжээ. Мөн туульч Батаа өмнө нь ӨМӨЗО-ны Улаанхад хотод уригдан “Жангар” тууль хайлж байсан аж.

Үүнээс гадна ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн хэвлэлийн хорооны урилгаар Жангарын 56 бүлгийг 85 цагийн турш цээжээр хайлсан юм байна.

Хуваалцах