Жар орчим мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлжээ
Өнөөдрийн байдлаар “Таван толгой түлш” компани 60 орчим мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна.
Мэдээллийн алба

Өнөөдрийн байдлаар “Таван толгой түлш” компани 60 орчим мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна. Нийслэлийн болон төр захиргааны албан хаагчдад сайжруулсан түлшийг зээлээр олгохоор болсон байна. Нэг айл өрх 2-3 тонныг захиалж авах боломжтой гэж Нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч н.Мөнхжаргал хэллээ.
Одоогоор 10 цэгт сайжруулсан шахмал түлш худалдан борлуулж байна. Цаашид сайжруулсан шахмал түлш борлуулах 100 орчим цэгийг нэмж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


















