Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жаран км авто замыг шинэчлэх ажил эхэлж байна

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын 371-431 км дэх хэсэг буюу Хүйтний хөндийгөөс аймгийн Цагаан хаалга хүртэлх 60 км замыг засварлах, шинэчлэх ажил өнөөдөр эхэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жаран км авто замыг шинэчлэх ажил эхэлж байна
Жаран км авто замыг шинэчлэх ажил эхэлж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын 371-431 км дэх хэсэг буюу Хүйтний хөндийгөөс аймгийн Цагаан хаалга хүртэлх 60 км замыг засварлах, шинэчлэх ажил өнөөдөр эхэлж байна.

Зам засварын ажлыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэнэ. Нийт 57.5 км замд их засвар хийхээс 40 км замыг суурь хучилттай нь солих, эвдрэл их гардаг хэсгүүдэд хөрс солих, ус их тогтдог газруудад ус давуулах даланг барьж, 56 цэгийн хоолойг шинэчлэх, 8 цэгт шинээр хоолой барих ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

Эх сурвалж: АТҮТ

Хуваалцах