Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн авто замд их засвар хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд их хэмжээний эвдрэл гарч, тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдсантай холбогдуулан

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн авто замд их засвар хийнэ
Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн авто замд их засвар хийнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замд их хэмжээний эвдрэл гарч, тээврийн хэрэгсэл осол аюулгүй зорчих нөхцөл алдагдсантай холбогдуулан Жаргалтхаан-Чингис хот чиглэлийн 100 км авто замын их засварын ажлыг 2 багц болгон шууд гэрээ байгуулан төлөвлөсөн хугацаанд технологийн дагуу чанартай гүйцэтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.

Энэ чиглэлийн улсын чанартай авто замд эвдрэл, суулт, торон хагарлууд, гадаргуун холцролт, дугуй мөрний ховил зэрэг эвдрэлүүд үүсч, ашиглалтын хэвийн нөхцөл хангахгүй, аваар осол гарах нөхцөл бүрдээд байгаа юм. Тиймээс авто тээврийн хэрэгсэл аюул осолгүй зорчих боломжгүй болсон хэсгүүдийг эхний ээлжинд засварлахаар шийдвэрлэжээ.

Хуваалцах