Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жастин Бибер 500 удаа нас барав

Канадын алдарт дуучин Жастин Биберийг тойрсон сенсаци байсхийгээд л гардаг. 2013 онд найз бүсгүй Селена Гомезоосоо салснаас хойш тэрбээр хэвлэлийн баатар болсон гэхэд үгүйсгэх аргагүй юм.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жастин Бибер 500 удаа нас барав
Жастин Бибер 500 удаа нас барав. Зураг: МҮОНРТ

Канадын алдарт дуучин Жастин Биберийг тойрсон сенсаци байсхийгээд л гардаг. 2013 онд найз бүсгүй Селена Гомезоосоо салснаас хойш тэрбээр хэвлэлийн баатар болсон.

Учир нь түүнийг твиттер болон фейсбүүк хуудсаар хамгийн их нас барсан хүнээр шалгаруулжээ. Эдгээр хуудасны зарим хэрэглэгчид оддыг нас баруулж тоглох тун дуртай байдаг гэнэ. Энэхүү жагсаалтыг нийтлэсэн “USA today” сонины мэдээлснээр твиттер болон фейсбүүк хуудсанд хамгийн их нас барсан хүнээр Жастин Бибер шалгарчээ. Түүнийг нас барсан гэх худал мэдээллийг 100 гаруй орны 50 хэл дээр долоо хоногт дунджаар 500 удаа бичсэн байна. Харин худал мэдээллээр нас барсан хүний жагсаалтыг “One direction” хамтлагийн Заин Малик, дуучин Рианна нар удаалжээ.

Түлхүүр үг:Жастин Бибер
Хуваалцах