Жастин Бибер экс найз охиндоо юу бэлэглэсэн бэ
Өсвөр наснаасаа кинонд тоглож дэлхийд танигдсан бяцхан Селена том болжээ. Тэр одоо Холливүүдийн халуухан бүсгүйчүүдийн жагсаалтанд дээгүүр бичигддэг үзэсгэлэнт бүсгүй болсон байна.
Мэдээллийн алба

Өсвөр наснаасаа кинонд тоглож дэлхийд танигдсан бяцхан Селена том болжээ. Тэр одоо Холливүүдийн халуухан бүсгүйчүүдийн жагсаалтанд дээгүүр бичигддэг үзэсгэлэнт бүсгүй болсон байна. Бүсгүйн 21 насны төрсөн өдөр Бямба гарагт болсон. Селена төрсөн өдрөө Малибу дахь далайн эргийн харшдаа гэр бүл, найзуудынхаа хүрээнд тэмдэглэн өнгөрүүлжээ. Төрсөн өдрийн онцлох зочноор Селенагийн экс найз залуу Жастин Бибер тодроод байгаа юм. Бибер экс найз охиныхоо төрсөн өдөрт ганц ширхэг гал улаан сарнайг гартаа барьсаар ирсэн гэнэлээ. Түүний энэ бэлэгний утга санааг фэнүүд нь Бибер Селенад одоо ч хайртай хэвээрээ, тэр шархтай үлджээ хэмээн тодорхойлоод байгаа гэнэ.



















