Жастин Бибер Гиннесийн амжилт тогтоолоо
Дэлхийн хамгийн дээд амжилтуудыг бүртгэдэг ном болох Гиннесийн номонд Канад гаралтай дуучин Жастин Бибер бичигдлээ. Түүний гаргасан эхний таван цомог нь дэлхийд борлуулалтаараа тэргүүснээр хамгийн залуу уран бүтээлч гэгдэн тус номонд бичигдсэн байна. Түүнчлэн “Youtube” сайтад түүний клипийг давхардс
Мэдээллийн алба

Дэлхийн хамгийн дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номонд Канад гаралтай дуучин Жастин Бибер бичигдлээ. Түүний гаргасан эхний таван цомог нь дэлхийд борлуулалтаараа тэргүүлснээр хамгийн залуу уран бүтээлч гэгдэн тус номонд бичигдсэн байна. Түүнчлэн “Youtube” сайтад түүний клипийг давхардсан тоогоор гурван сая хүн үзсэн амжилт тогтоожээ.
Тэрбээр балчир ахуйдаа төгөлдөр хуур,бөмбөр, гитар болон бүрээ зэрэг хөгжмийн зэмсэгүүдийг тоглож сурсан юм. 2007 онд Стратфорд хотод зохиогдсон урлагийн авъяастан шалгаруулах уралдаанд Америкийн дуучин Ne-Yo-гийн "So sick" дууг дуулж хоёрдугаар байрт шалгарснаар урлагийн тавцнаа амжилттайгаар хөл тавих боломж нь нээгджээ.


















