Жастин Тимберлейк, Жессика Бил нар хоёр дахь хүүгээ өлгийдөн авлаа
Жастин Тимберлейк, Жессика Бил нарын том хүү Сайлас таван настай
Мэдээллийн алба

Холливудын алдартай хосын нэг Жастин Тимберлейк, Жессика Бил нар энэ сарын дундуур хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд нэрийг нь хараахан өгөөгүй байна хэмээн “Daily Mail” мэдээллээ.
Жессика Бил өнгөрсөн хоёрдугаар сараас хойш олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй бөгөөд тэдний гэр бүл “COVID-19”-тэй холбоотойгоор тусгаарлалтын байдалд байсан юм. Тиймээс түүнийг жирэмсэн болсон талаарх мэдээлэл өдийг хүртэл нууц хэвээр байжээ.
Сонирхуулахад, Жастин Тимберлейк, Жессика Бил нарын том хүү Сайлас таван настай.


















