Жастин Трюдо: Канадын бүх иргэн амжилтад хүрэх тэнцүү боломжтой байх шаардлагатай
Канадын Засгийн газар коронавирусний цар тахалд бизнес нь өртсөн хар арьст бизнес эрхлэгчдэдээ 221 сая канад долларын тусламж олгохоор боллоо.
Мэдээллийн алба

Канадын Засгийн газар коронавирусний цар тахалд бизнес нь өртсөн хар арьст бизнес эрхлэгчдэдээ 221 сая канад долларын тусламж олгохоор боллоо. Энэ тухай Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр “Цар тахал тэгш бус байдлыг бий болгож, хар арьст канадуудад цохилт боллоо. Үүгээрээ энэ улсын бүх иргэн амжилтад хүрэх тэнцүү боломжтой байх шаардлагатай гэдгийг харууллаа” гэж мэдэгджээ.
Канадын Засгийн газар ийм арга хэмжээг анх удаа авч байгаа юм.


















