“Жавхлант шарга”-д түрүүлсэн морьдын уяачийг “Приус-20” маркын автомашинаар байлна
Уг уралдаанд уяачдыг Монгол тав, сонгомол дунд болон бага нас гэсэн ангилалаар уралдуулахаар тогтов.
Мэдээллийн алба

Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” МСУХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жавхлант шарга” уламжлалт уралдаан ирэх тавдугаар сарын 6,7-нд болохоор тогтжээ.
Уг уралдаанд уяачдыг Монгол тав, сонгомол дунд болон бага нас гэсэн ангилалаар уралдуулахаар тогтов.
Уяачдын хөдөлмөрийг үнэлж, Монгол таван насны түрүү морийг “Приус-20” маркын авто машинаар байлах аж.
Мөн өнөөдөр “Жавхлант шарга” МСУХ-ны бага хурал болж, тэргүүнээр нь тус аймгийн Онгон сумын харьяат Төмөрхуягийн Баярхүү сонгогдсон байна.


















