Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Жавзундамба хутагтын хөшөөний байршлыг солих санал дэмжигдсэнгүй

НИТХ-ын МАН-ын бүлгээс Наймдугаар болд Жавзундамба хутагтын хөшөөг ХУД-т байрлах Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах саналыг орууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жавзундамба хутагтын хөшөөний байршлыг солих санал дэмжигдсэнгүй
Жавзундамба хутагтын хөшөөний байршлыг солих санал дэмжигдсэнгүй. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын МАН-ын бүлгээс Наймдугаар болд Жавзундамба хутагтын хөшөөг ХУД-т байрлах Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд байрлуулах саналыг орууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны 164 дүгээр тогтоолоор Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн VIII Богд гэгээн Жавзандамба хутагтын дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор хөшөөг нь Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байрлуулах шийдвэр гарч, Үндэсний эрх чөлөөний 102 жилийн ойн өдрөөр шав тавьсан юм. МАН-ын бүлгээс гаргасан саналыг дэмжих эсэх тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн санал хураахад олонхийн санал аваагүй учир НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны 164 дүгээр тогтоолыг хэвээр үлдээлээ.

Хуваалцах