Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЖДҮ-ийг дэмжих зээлийн эргэн төлөлтөөс энэ онд 18 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

УИХ-аас “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийг батлан гаргасан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЖДҮ-ийг дэмжих зээлийн эргэн төлөлтөөс энэ онд 18 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
ЖДҮ-ийг дэмжих зээлийн эргэн төлөлтөөс энэ онд 18 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Цар тахлын нөлөөгөөр жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн эргэн төлөлтөөс энэ онд 18 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. УИХ-аас “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийг батлан гаргасан. Энэ хууль болон Засгийн газрын шийдвэрийн дагуу “Жижиг, дунд үйлдвэрийн газрыг шинээр байгуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаад байна.

Холбогдох албан хаагчдын чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааны зардал, цалингийн сан, эд хөрөнгө, зээлтэй холбоотой мэдээлэл, хуримтлагдсан эх үүсвэр, өглөг, авлага зэргийг шилжүүлэх ажил үргэлжилж байгаа юм. Ирэх оны төсөвт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн хувьд шинээр хөрөнгө мөнгө тусгаагүй, өмнөх зээлийн эргэн төлөлтөөс зээл олгохоор төлөвлөж байгааг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ярилаа.

Mongolian National Radio · ЖДҮ-ийг дэмжих зээлийн эргэн төлөлтөөс энэ онд 18 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Хуваалцах