Жефф Безос “Форбс”-ын жагсаалтыг дахин тэргүүллээ
“Амазон” компанийн тэргүүн Жефф Безос “Форбс” сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн чансааг хоёр дахь жилдээ тэргүүллээ. Энэ тухай тус сэтгүүлийн сайтад Даваа гаригт мэдээлсэн байна.
Мэдээллийн алба

“Амазон” компанийн тэргүүн ЖеффБезос “Форбс” сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн чансааг хоёр дахь жилдээ тэргүүллээ. Энэ тухай тус сэтгүүлийн сайтад Даваа гаригт мэдээлсэн байна.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхийн хамгийн баян хүмүүсийн чансааг ердөө л дөрвөн хүн тэргүүлж байсан юм. Тухайлбал, “Беркшир Хатэвэй Инк” хөрөнгө оруулалтын холдингийг үүсгэн байгуулагч Уоррен Баффет энэ чансааг нэг жил тэргүүлсэн бол Мексикийн бизнесмен КарлосСлим 2010-2013 онуудад, “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс 2001-2017 онд 12 удаа тэргүүлж байжээ.
2018 онд “Форбс” сэтгүүлээс Безосын хөрөнгийг 112 тэрбум америк доллар гэж үнэлсэн нь энэ чансааг тэргүүлэхэд хүргэсэн байна. Гэхдээ Безос өдгөө гэр бүлээ цуцлуулах гэж байгаа тул хөрөнгийнхөө хагасыг эхнэр Маккензидээ өгч болзошгүй. Тэгвэл түүний эхнэр дэлхийн хамгийн баян эмэгтэйн тоонд орох юм.


















