Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Жефф Безосын дарвуулт онгоцыг үйлдвэрээс гаргахдаа Нидерландын түүхэн гүүрийг буулгаж магадгүй...

Дэлхийн хамгийн их хөрөнгөтэй, тэрбумтнуудын нэг Жефф Безост зориулан үйлдвэрлэж байгаа супер дарвуулт онгоцыг үйлдвэрээс гаргахдаа Роттердам хотын дахь түүхэн гүүрийг буулгаж,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жефф Безосын дарвуулт онгоцыг үйлдвэрээс гаргахдаа Нидерландын түүхэн гүүрийг буулгаж магадгүй...
Жефф Безосын дарвуулт онгоцыг үйлдвэрээс гаргахдаа Нидерландын түүхэн гүүрийг буулгаж магадгүй.... Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн их хөрөнгөтэй, тэрбумтнуудын нэг ЖеффБезост зориулан үйлдвэрлэж байгаа супер дарвуулт онгоцыг үйлдвэрээс гаргахдаа Роттердам хотын дахь түүхэн гүүрийг буулгаж, дараа нь эргүүлж барих төлөвтэй байна.

ЖеффБезосын тансаг зэрэглэлийн дарвуулт онгоцыг Нидерландын Oceanco үйлдвэр бүтээж байгаа юм. Дарвуулт онгоцны урт нь 127 метр. Тиймээс Роттердамын түүхэн гүүрийн доогуур багтан гарах боломжгүй юм. BBC агентлагийн мэдээлж байгаагаар Роттердам хотын захирагч гүүрийг нураах шийдвэр гаргаагүй, хөлөг онгоц үйлдвэрлэгч компанийн хүсэлт хүлээн аваагүй гэж няцаажээ.

Харин CNN-ний мэдээлж байгаагаар, Роттердамын хотын захиргаа ЖеффБезосын дарвуулт усан онгоцыг үйлдвэрээс нь гарахын тулд түүхэн гүүрний нэг хэсгийг буулгах хүсэлтийг хэлэлцэж байна гэжээ. Роттердам хотын захиргаа орон нутгийн усан онгоц үйлдвэрлэгчээс түүхэн Коннингшавен гүүрний төв хэсгийг буулгах хүсэлтийг хүлээн авснаар супер дарвуулт онгоц далайд гарах боломжтой. Роттердам хотын захиргаанаас хөлөг онгоц үйлдвэрлэгчид зөвшөөрөл авах хүсэлт гаргах шаардлагатай гэж мэдэгджээ.

Тус хотын захиргаа зөвшөөрлийг батлахаасаа өмнө гүүрний бүтцийг хадгалах, байгаль орчин, орон нутгийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, тэр дундаа усан онгоцны үйлдвэрлэлийн салбарт ажлын байр бий болгох асуудлыг авч үзэх болно гэсэн байна. Гүүрийг буулгахын тулд усан онгоц үйлдвэрлэгч компани мөнгө төлөх шаардлагатай болно гэж хотын захиргаа нэмж дурдсан байна.

Нутгийн иргэдийн "Де Хеф" гэж нэрлэдэг гүүрний их засварын ажил 2017 онд дууссан байдаг. Хотын захиргаа энэ гүүрийг дахин хэзээ ч буулгахгүй гэж амласныг Нидерландын олон нийтийн телевизээр мэдээлсэн юм. Oceanco компанийн үйлдвэрлэж байгаа Y721 нэртэй 127 метр урт, гурван тулгууртай хөлөг онгоцыг энэ оны сүүлээр ЖеффБезост хүлээлгэн өгвөл дэлхийн хамгийн өндөр дарвуулт онгоц болно гэж барууны хэвлэлүүд онцолж байна.

Хуваалцах