Жэй Карни сэтгүүлчдэд ийнхүү мэдээлэв
Ирэх 9-р сард ОХУ-ны Санкт-Петербург хотноо “Их 20” дээд хэмжээний уулзалт болно.
Мэдээллийн алба

Ирэх 9-р сард ОХУ-ны Санкт-Петербург хотноо “Их 20” дээд хэмжээний уулзалт болно. Үүнээс урьдаж, Ерөнхийлөгч Барак Обамагийн Москвад хийх байсан айлчлалыг америкийн тал цуцалсан. ОХУ Эдвард Сноуденд орогнох эрх олгосонд дургүйцаад байгаа АНУ-ын засаг захиргаа Оростой харилцах харилцаандаа эргэлзэх болсноо илэрхийлсэн юм. Цагаан ордны тэргүүн болон Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни нар Лос-Анжелест хийсэн айлчлалаасаа Вашингтон руу буцах замдаа сэтгүүлчдэд мэдэгдэл хийсэн аж. Тэрээр мэдэгдэлдээ “Орос-Америкийн харилцаа цаашид хурцадна гэдэгтэй санал нийлэхгүй байна. Заавал тэгэх албагүй. Америкийн албаны хүмүүс Оросын түншүүдтэйгээ уулзаж, яриа хэлэлцээ хийсэн хэвээрээ. Бид маш олон асуудлаар харилцаж хамтрах ёстой. Үүнээ үргэлжлүүлэх ч болно” гэжээ. Энэ Баасан гарагт Вашингтонд болохоор товлогдсон хоёр улсын Гадаад хэргийн болон БХЯ-ны сайд нарын “2+2” уулзалт товлосон ёсоороо болох юм байна.
Л.Пүрэвдолгор


















