Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жеймс Коми: Хилларигийн цахим захидал дунд ноцтой материал байхгүй

Энэ үед Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны компанит ажлын эсрэг ашиглаж байсан цахим захидалтай холбоотой хэргийн мөрдөн шалгалтын дүн тайланг танилцуулж, Хиллариг гэмт хэрэгт хардах шаардлагагүй болохыг мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Жеймс Коми: Хилларигийн цахим захидал дунд ноцтой материал байхгүй
Жеймс Коми: Хилларигийн цахим захидал дунд ноцтой материал байхгүй. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход ердөө нэг хоног үлдээд байна. Энэ үед Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны компанит ажлын эсрэг ашиглаж байсан цахим захидалтай холбоотой хэргийн мөрдөн шалгалтын дүн тайланг танилцуулж, Хиллариг гэмт хэрэгт хардах шаардлагагүй болохыг мэдэгдлээ.

Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Коми өчигдөр Конгресст энэ тухай танилцуулахдаа мөрдөн шалгалтын үр дүнд хатагтай Хилларитай холбоотой цахим захидлууд дунд гэмт хэргийн шинж чанартай зүйл илэрсэнгүй гэсэн юм. Тэрбээр энэ хэрэгтэй холбоотой шуугиан дэгдсэний дараагаар өнгөрсөн долоодугаар сард мөн л Хиллариг буруугүй гэсэн мэдэгдэл хийж байсан юм. Хилларигийн цахим захидлын хэрэг түүний туслах Хума Абедины нөхөр, сенатч асан Антони Вэйнерын цахим захидлуудыг шалгах үед Хилларигийн ашиглаж байсан хувийн серверээр орж гарсан байх магадлалтай хэсэг бүлэг захидлуудыг олж илрүүлсэнтэй холбоотойгоор дахин шуугиан дэгдсэн. Гэвч энэ дунд ноцтой материал байхгүй болохыг Холбооны мөрдөх товчоо баталлаа.

Үүнийг нь Трампын сонгуулийн штабаас эрс үгүйсгэж, “Жеймс Коми маш хүчтэй улс төрийн дарамтад орсон учраас ийнхүү худлаа тайлан танилцууллаа” гэж хардаж байна. Энэ хэргийг дахин тодруулбал, нэр дэвшигч Хиллари Клинтон 2009-2013 оны хооронд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байхдаа улсын ажлыг хувийнхаа цахим серверээр дамжуулж явуулдаг байсан нь төрийн нууцыг гадныханд алдах эрсдэл дагуулсан болчимгүй үйлдэл төдийгүй түүний цаана гэмт бүлэглэлүүдтэй холбоотой үйлдлүүд ч нуугдаж байж болзошгүй гэж сэрдэж байгаа юм. Ийнхүү сонгууль болохоос ердөө нэг, хоёр хоногийн өмнө Хиллариг цахим захидлын хэрэгт гэм буруугүй гэж зарласан нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх эсэх дээр шинжээчид төдийлөн сайн үр дүн харахгүй байна.

Хоёр өрсөлдөгчийн саналын зөрүү маш ойрхон буюу 1.7 хувьтай байгаа нь орон нутгийн цагаар маргааш орой эхлэх сонгуулийн үр дүнг тааварлашгүй болгож байна.

Хуваалцах