Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Гадаад мэдээ

Жеймс Мэттисийн нэрийг АНУ-ын батлан хамгаалахын сайдад дэвшүүлнэ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп Жеймс Мэттисийн нэрийг Пентагоны тэргүүнд дэвшүүлээд байгаагаа зарлалаа.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жеймс Мэттисийн нэрийг АНУ-ын батлан хамгаалахын сайдад  дэвшүүлнэ
Жеймс Мэттисийн нэрийг АНУ-ын батлан хамгаалахын сайдад дэвшүүлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп Жеймс Мэттисийн нэрийг Пентагоны тэргүүнд дэвшүүлээд байгаагаа зарлалаа. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах Охайод болсон анхны цуглаан дээрээ ийнхүү мэдэгдсэн байна. Одоогоор албан бус байгаа ч ирэх даваа гарагт түүний нэрийг Батлан хамгаалахын сайдад дэвшүүлэх болно хэмээн Трамп мэдэгдсэн юм.

Генерал Жеймс Мэттис нь өдгөө 66 настай. Тэрээр хамгийн сүүлд буюу 2010-2013 оны хооронд Ойрхи Дорнод, Төв Азийг хариуцсан төв командлагчаар ажиллаж байсан юм.

Хуваалцах