Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жейсон Момоагийн үсний шинэ засалт

жүжигчин эр урт хугацаанд ургуулсан үсээ засуулж, богино үстэй болсон байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жейсон Момоагийн үсний шинэ засалт
Жейсон Момоагийн үсний шинэ засалт. Зураг: МҮОНРТ

“Game of thrones”, “Justice league”, “Aquaman” кинонд бүтээсэн дүрээрээ асар олон шүтэн бишрэгчтэй болсон, Холливудын хамгийн дур булаам үс, сахалтай жүжигчин Жейсон Момоа өнгөрсөн дөрөвдүгээр сард 2012 оноос хойш ургуулсан сахлаа хуссан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт жүжигчин эр урт хугацаанд ургуулсан үсээ засуулж, богино үстэй болсон байна.

Сонирхуулахад, Жейсон Момоа сахлаа хусахдаа бичлэг хийж, "Би сахлаа хуслаа. Учир нь өөрчлөлт хийх цаг ирсэн. Миний, таны үр хүүхдэд сайн сайхан дэлхийг үлдээхийн тулд эх дэлхийдээ ээлтэй хандъя. Далай тэнгис, байгалиа цэвэрлэе" хэмээн уриалсан.

Хуваалцах