Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Жемнэт” ХХК-ийн интернэтийн гадаад урсгал халдлагад өртжээ

Монгол Улсын интернэтийн нийт хэрэглээний дийлэнх хувийг нийлүүлдэг “Жемнэт” ХХК-ийн гадаад урсгал DDoS attack буюу гадаад халдлагад өртсөн​ий улмаас доголдол үүсээд байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жемнэт” ХХК-ийн интернэтийн гадаад урсгал халдлагад өртжээ
“Жемнэт” ХХК-ийн интернэтийн гадаад урсгал халдлагад өртжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын интернэтийн нийт хэрэглээний дийлэнх хувийг нийлүүлдэг “Жемнэт” ХХК-ийн гадаад урсгал DDoS attack буюу гадаад халдлагад өртсөн​ий улмаас доголдол үүсээд байсан. Үүнтэй холбоотойгоор тус компаниас нийт үйлчлүүлэгчиддээ хандан мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд, "МУ-ын интернэтийн нийт хэрэглээний 70% орчим хувийг нийлүүлдэг Жемнэт ХХК-ийн гадаад урсгал DDoS attack буюу гадаад халдлагад өртсөн​ий улмаас доголдол үүссэнд хүлцэл өчиж байна.

Үүний улмаас Скайтел, Скаймедиа, Юнивишн, Юнител, Ситинэт гэх зэрэг томоохон үйлчилгээ үзүүлэгчдийн интернэтийн үйлчилгээ доголдоод байна.

Интернэт хэрэглэгчдийн үйлчилгээг хэвийн болгохоор инженер, техникийн ажилтнууд ажиллаж байгаа болно. Энэхүү гадаад халдлагын асуудлаар холбогдох байгууллагад хандаж шалгуулах үйл ажиллагаа явагдаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.

Хуваалцах