Жен Псаки: АНУ Украин руу цэргээ илгээхгүй
Цөмийн дайнд ялагч байхгүй гэдэгт АНУ ОХУ-тай санал нэг байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр даваа гарагт мэдэгдсэнийг Тасс агентлагт мэдээлжээ.
Мэдээллийн алба

Цөмийн дайнд ялагч байхгүй гэдэгт АНУ ОХУ-тай санал нэг байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга ЖенПсаки ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр даваа гарагт мэдэгдсэнийг Тасс агентлагт мэдээлжээ.
"Оросууд өнгөрсөн жил цөмийн дайнд ялах боломжгүй гэж тодорхой мэдэгдэл хийж байсныг эргэн сануулмаар байна. Бид үүнтэй санал нэг байна. Энэ нь улс орон бүрийн хувьд чухал асуудал” гэж цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгджээ. Мөн тэрээр ерөнхийлөгч Жозеф Байден, АНУ-ын цэргийг Украинд цэргээ байршуулах хүсэлгүй хэвээр байгаа гэдгийг онцолсон байна.
Тэрбээр Украины эргэн тойрон дахь нөхцөл байдал НАТО болон Оросын хоорондох шууд бус мөргөлдөөн болж хувирсныг үгүйсгээд, “Энэ бол Орос, Украины хоорондох болж байгаа мөргөлдөөн. НАТО үүнд оролцоогүй. АНУ ч мөн оролцохгүй " гэж мэдэгджээ.


















