“Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй” сургалт уулзалт боллоо
Жендэрийн үндэсний хорооноос жендэрийн мэдрэмжтэй, ёс зүйтэй сэтгүүл зүйг дэмжихэд зориулсан сургалт, уулзалтыг өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн сэтгүүлч, нэвтрүүлэгч, редактор, уран бүтээлчдэд зориулан зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Нийгмийн хөгжил дэвшилд жендэрийн эрх тэгш оролцоог хангах, олон нийтэд ойлгуулахад хэвлэл мэдээллийн салбар чухал үүрэгтэй билээ. Иймээс Жендэрийн үндэсний хорооноос жендэрийн мэдрэмжтэй, ёс зүйтэй сэтгүүл зүйг дэмжихэд зориулсан сургалт, уулзалтыг өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн сэтгүүлч, нэвтрүүлэгч, редактор, уран бүтээлчдэд зориулан зохион байгууллаа.
Тус сургалтад Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлах шинжээч Б.Онон, сэтгүүлч, сэтгүүл зүйн багш Д.Мөнхчимэг, peak.mn сайтын эрхлэгч Б.Цэрэндолгор нарын илтгэгч оролцож, “Жендэрийн мэдрэмж ба хөгжил”, “Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүй ба редакцын бодлого”, “Бидний туршлага-Жендэрийн мэдрэмжийг редакцын бодлогодоо хэрхэн тусгаж ажиллаж байна вэ” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
Ташрамд дуулгахад, Жендэрийн үндэсний хорооны даргаар Монгол Улсын Ерөнхий сайд, орлогч даргаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд ажилладаг бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал багтдаг.
























