Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Жендэрийн мэдрэмжтэй татварын бодлого” сэдэвт cеминар, хэлэлцүүлэг боллоо

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй татварын бодлогыг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэх хүрээнд оролцогч талуудын дунд “Жендэрийн мэдрэмжтэй татварын бодлого” сэдэвт cеминар, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

ХО
Хамтдаа оролцоно, төлөөлнө...

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жендэрийн мэдрэмжтэй татварын бодлого” сэдэвт cеминар, хэлэлцүүлэг боллоо
“Жендэрийн мэдрэмжтэй татварын бодлого” сэдэвт cеминар, хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй татварын бодлогыг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэх хүрээнд оролцогч талуудын дунд “Жендэрийн мэдрэмжтэй татварын бодлого” сэдэвт cеминар, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд асрахуйн эдийн засаг, жендэрийн мэдрэмжтэй татварын бодлого, Монгол Улсын нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэл зэрэг сэдвээр илтгэл танилцуулгыг хүргэж, бодлогын шийдлийг тодорхойлох хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.Хэлэлцүүлэгт Монгол Улсын Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Татварын ерөнхий газар, холбогдох төрийн бус байгууллагууд, салбарын эрдэмтэн, судлаачид оролцлоо.

Хуваалцах