Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жендэрийн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалт амжилттай өндөрлөлөө

"Жендэрийн сургагч багш бэлтгэх" анхан шатны сургалт 2024 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд боллоо.

ХО
Хамтдаа оролцоно, төлөөлнө...

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жендэрийн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалт амжилттай өндөрлөлөө
Жендэрийн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалт амжилттай өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

"Жендэрийн сургагч багш бэлтгэх" анхан шатны сургалт 2024 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд боллоо.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний яам, Уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчний шилжилтээр гэр суурьшлын бүсийн амьжиргааг сайжруулах нь” төслийн хүрээнд эрчим хүчний салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтийг дэмжих зорилгоор”Жендэр ба бодлого төлөвлөлт” жендэрийн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтад салбарын албан хаагчдыг хамруулах санаачлагыг гаргаж, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албатай хамтран зохион байгууллаа.

Тус сургалтад Эрчим хүчний яам, харьяа байгууллага, агентлаг, Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын нийт 15 албан хаагч хамрагдлаа.

“Эрчим хүч ба жендэр”: Тогтвортой хөгжлийн хүрээнд эрчим хүчний гүйцэтгэх үүрэг, харилцан хамаарал, эрчим хүчний үйлдвэрлэл, ашиглалтын жендэрийн хэмжигдэхүүн, Жендэрийн мэдрэмжтэй тогтвортой эрчим хүчний бодлогын хэрэгцээ, ач холбогдол “Сэргээгдэх эрчим хүчний шилжилтээр гэр суурьшлын бүсийн амьжиргааг сайжруулах нь” төслийн зөвлөх М.Болормаа Эрчим хүч ба жендэр, Тогтвортой хөгжлийн хүрээнд эрчим хүчний гүйцэтгэх үүрэг, харилцан хамаарал, эрчим хүчний үйлдвэрлэл, ашиглалтын жендэрийн хэмжигдэхүүн, Жендэрийн мэдрэмжтэй тогтвортой эрчим хүчний бодлогын хэрэгцээ, ач холбогдол зэрэг салбарын онцлогт нийцсэн сургалтын хөтөлбөрийн агуулгаар нэмэлт хичээлүүд орсноороо энэ удаагийн сургалт онцлогтой байлаа.

Хуваалцах