Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудал хамаардаг.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав. Зураг: МҮОНРТ

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудал хамаардаг. Тиймээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ.

Шинэчилсэн бүтцээр Жендэрийн үндэсний хорооны дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, орлогч дарга нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байх бөгөөд Засгийн газрын зарим гишүүд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар болон энэ чиглэлийн төрийн бус байгууллагын ерөнхийлөгч нар тус хороонд багтжээ. Түүнчлэн тус хорооны нарийн бичгийн даргыг орон тооны байхаар Засгийн газрын тогтоолд тусгасан байна.

Хуваалцах