Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороог байгууллаа

Нийслэлийн Засаг дарга “Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороо байгуулах тухай” А/654 дүгээр захирамж гаргаж, Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны бүрэлдэхүүн,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороог байгууллаа
Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороог байгууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороо байгуулах тухай” А/654 дүгээр захирамж гаргаж, Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг тус тус баталлаа. Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана.

Салбар хороо нь нийслэлийн хөгжлийн бодлого, хүний нөөцийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, төсвийг жендэрийн мэдрэмжтэй болгоход зөвлөх чиг үүрэг бүхий Жендэрийн үндэсний хороонд ажлаа тайлагнадаг орон тооны бус нэгж байна. Нийслэлийн хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар явуулж буй үйл ажиллагаатай танилцах, энэ чиглэлийн хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, түүнтэй холбогдсон асуудлаар нийслэлийн Удирдлагын зөвлөлд санал, дүгнэлт оруулах юм.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн үндэсний хорооноос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, салбар хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг салбар хорооны дарга Ц.Энхцэнгэлд даалгалаа.

Хуваалцах