Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Женерал Моторс" Шанхай хотод үйлдвэрээ нээжээ

АНУ-ын "Женерал Моторс" компани өчигдөр Хятадын Шанхай хотноо Кадилак загварын автомашины шинэ үйлдвэрээ нээлээ. Тус компани Хятадын тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд хүч сорихыг зорьж,

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Женерал Моторс" Шанхай хотод үйлдвэрээ нээжээ
"Женерал Моторс" Шанхай хотод үйлдвэрээ нээжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын "Женерал Моторс" компани өчигдөр Хятадын Шанхай хотноо Кадиллак загварын автомашины шинэ үйлдвэрээ нээлээ. Тус компани Хятадын тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд хүч сорихыг зорьж, Хятадын компанийн хамтарсан хөрөнгөөр тус үйлдвэрийг байгуулсан байна.

“Шанхай Женерал Моторс” нэртэй энэ үйлдвэрийн бүрэн автоматжуулсан тоног төхөөрөмж, шинэлэг технологи нь олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаагийн зэрэгцээ тус улсын дарга Си Зиньпиний өрнүүлсэн аяны хүрээнд авлига, хээл хахуулийн эсрэг чанд хатуу арга хэмжээ авч эхэлсэн зэрэг нь тансаг зэрэглэлийн автомашины борлуулалтад сөргөөр нөлөөлөх вий гэх болгоомжлол сүүлийн үед гарч байгаа. Гэхдээ эдгээр асуудлыг үл харгалзан Хятад улс тансаг загварын автомашин борлуулахад тун тохиромжтой зах зээл гэж "Женерал Моторс" компанийн удирдлага үзэж байгаа юм.

Өнгөрсөн онд л гэхэд Кадиллак загварын автомашины борлуулалтын хувь хэмжээ хоёр оронтой тоонд хүрч өссөнийг тус компанийнхан хэлж байна. Шанхайн зах хэсэгт байрлалтай, 477 мянган шоо дөрвөлжин метр талбайтай "Женерал Моторс"-ын шинэ үйлдвэр тун удахгүй "Си-Ти-6" тансаг загварын суудлын автомашин үйлдвэрлэж эхлэх юм байна. Тус үйлдвэр жилд 160 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Хуваалцах