Женнифер Энистон Брэд Питтэд баяр хүргэж, тэвэрчээ
Холливудын гоо бүсгүйчүүдийн нэг Женнифер Энистон нөхөр Жастин Теругаасаа салаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.
Мэдээллийн алба

Жүжигчин Брэд Питт Америкийн телевиз, радиогийн шилдэг жүжигчдийг шалгаруулдаг 26 дахь удаагийн SAG (Screen Actors Guild) Awards -аас “Холливудад нэг удаа” киноны дүрээрээ шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Энэ үеэр түүний экс эхнэр Женнифер Энистон Брэд Питтэд баяр хүргэж, тэвэрсэн нь гэрэл зурагчдын дуранд өртжээ.
Өдгөө 56 настай ганц бие эр Брэд Питт болон 50 настай Женнифер Энистон нар таван жил хамт амьдарсны эцэст салж байсан. Тэгвэл Брэд Питт, Анжелина Жоли нарын дуулиант салалтын дараа Брэд Женнифер Энистонтой эргэн хайр сэтгэлийн харилцаа үүсгэсэн гэсэн таамаглал шар хэвлэлээр гарах болсон. Тэд хоёулаа дээрх мэдээллийг үгүйсгэж байгаа ч хоорондоо цахимаар харилцаж, хамт үдэшлэгт зочилдог болсон аж.
Сонирхуулахад, Холливудын гоо бүсгүйчүүдийн нэг Женнифер Энистон нөхөр Жастин Теругаасаа салаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.


















