Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Женнифер Лопез "Тайчигчид” кинонд тоглохдоо нэг ч цент аваагүй

Кинонд санхүүгийн хямралаар мөнгөний бүх хуримтлалаа алдсан тайчигч бүсгүйчүүд тэдний бүжиглэхийг харахаар клубт нь ирдэг Волл-Стритийн биржийн баян санхүүчдээс өшөө авахаар шийддэг тухай өгүүлдэг юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Женнифер Лопез "Тайчигчид” кинонд тоглохдоо нэг ч цент аваагүй
Женнифер Лопез "Тайчигчид” кинонд тоглохдоо нэг ч цент аваагүй. Зураг: МҮОНРТ

АНУ-ын дуучин, жүжигчин Женнифер Лопез “Hustlers" буюу "Тайчигчид” кинонд тоглохдоо нэг ч цент аваагүй аж.

Тэрбээр "Тэд надад мөнгө төлөөгүй. Би энэ кинонд үнэгүй тоглохдоо хөлс мөнгө гэлгүйгээр продюсероор ажилласан. Учир нь би дуртай зүйлээ л хийдэг ”гэжээ.

Кинонд санхүүгийн хямралаар мөнгөний бүх хуримтлалаа алдсан тайчигч бүсгүйчүүд тэдний бүжиглэхийг харахаар клубт нь ирдэг Волл-Стритийн биржийн баян санхүүчдээс өшөө авахаар шийддэг тухай өгүүлдэг юм.

“Тайчигчид”-д Женнифер Лопесоос гадна Констанс Ву, Жулиа Стайлс, Кеке Палмер, Карди Би зэрэг жүжигчид тогложээ.

Уг кино одоогоор зах эээлээс 149 сая долларын орлого олоод байна.

Хуваалцах