Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Жером Пауэллийн нэрийг АНУ-ын холбооны нөөцийн сангийн тэргүүний албанд дэвшүүллээ

Холбооны нөөцийн сангийн тэргүүнд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Жером Пауэллийн нэрийг дэвшүүлж байгаагаа зарлаад байна. Пауэлл нь Холбооны нөөцийн сангийн удирдах зөвлөлийн гишүүнээр 2012 оноос хойш ажиллаж байгаа юм. Хуульч мэргэжилтэй Пауэлл нь Карлайл Групп хэмээх хөрөнгө оруулалтын томоохон компаний

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жером Пауэллийн нэрийг АНУ-ын холбооны нөөцийн сангийн тэргүүний албанд дэвшүүллээ
Жером Пауэллийн нэрийг АНУ-ын холбооны нөөцийн сангийн тэргүүний албанд дэвшүүллээ. Зураг: МҮОНРТ

Холбооны нөөцийн сангийн тэргүүнд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Жером Пауэллийн нэрийг дэвшүүлж байгаагаа зарлаад байна. Пауэлл нь Холбооны нөөцийн сангийн удирдах зөвлөлийн гишүүнээр 2012 оноос хойш ажиллаж байгаа юм. Хуульч мэргэжилтэй Пауэлл нь Карлайл Групп хэмээх хөрөнгө оруулалтын томоохон компаний түнш.

Харин Холбооны нөөцийн сангийн одоогийн тэргүүн нь Жанет Иеллен. 2014 онд Ерөнхийлөгч Барак Обамагийн үед томилогдож байсан. АНУ-ын Төрийн шинэ тэргүүн Холбооны нөөцийн сангийн тэргүүнийг дахин томилдог нь бараг уламжлал болчихоод байсан. Гэхдээ Трамп Ерөнхийлөгч өөрийн хүнээ Төв банкны тэргүүнээр сонгохыг хүсч ийнхүү Пауэллийн нэрийг дэвшүүлж сенатын гишүүдэд хандаж дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна. Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө л одоогийн тэргүүн Жанет Иеллений хэрэгжүүлж буй бодлогыг шүүмжилдэг байсан.

Холбооны нөөцийн сан 2008-2009 оны хямралын үед бодлогын хүүг аажмаар нэмэх бодлогыг явуулж ирсэн. Одоо бол энэ бодлогын хүүгийн хэмжээ 1-1,25 д хүрсэн байгаа. Трамп Ерөнхийлөгч харин энэ хүүгийн хэмжээг зохиомлоор буулгаж байна гэж буруутгадаг байсан. Гэхдээ шинээр томилогдох Пауэлл ч ийм бодлого баримтлах байх гэж мэргэжилтнүүд харж байна.

Хуваалцах