Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Jet-HR1 Робот сэнсний тусламжтайгаар тэнцвэрээ олж сурчээ

Дэлхийн шилдэг роботын төхөөрөмж бүтээгчид төрөл бүрийн роботуудыг бүтээж, туршсаар байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Jet-HR1 Робот сэнсний тусламжтайгаар тэнцвэрээ олж сурчээ
Jet-HR1 Робот сэнсний тусламжтайгаар тэнцвэрээ олж сурчээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн шилдэг роботын төхөөрөмж бүтээгчид төрөл бүрийн роботуудыг бүтээж, туршсаар байна. Эдгээрээс хоёр хөлөн дээрээ энгийн тэгш хэмтэй гадаргуу дээр тэнцвэрээ олж явдаг роботын туршилт хамгийн ихээр анхаарал татаж байгаа юм. Тэгвэл тэгш бус гадаргуу дээр тэнцвэрээ олж чаддаг хоёр хөлт роботын туршилтыг Хятадын Гуандун мужийн технологийн их сургуулийн эрдэмтэд амжилттай хийсэн байна. Энэ талаарх дүрс бичлэгээ цахим сүлжээнд байршуулжээ.

Тэгш гадаргуу дээр тэнцвэрээ олно гэдэг нэг хэрэг. Харин тэгш бус тодруулбал дээр, доор хэмжээнд орших гадаргуу дээр тэнцвэрээ олно гэдэг өөр хэрэг. Тэр тусмаа хоёр хөлтэй роботын төхөөрөмжийн хувьд. Харин бидний энэ харж байгаа робот тэнцвэрээ олохдоо хөлөндөө суурилуулсан сэнсний тусламжтайгаар олж сурчээ. Хэрэв роботын нэг хөл өөр гадаргуугийн зүгт чиглэж байхдаа тэнцвэр нь алдагдвал сэнсний тийрэлтэт үйлдлийн дэмжлэгтэйгээр тэнцвэрээ олдог байна. Энэ санааг гаргаж ирсэн зохион бүтээгчдийг шинэ санаа гаргалаа хэмээн үзэж байгаа юм. Одоогоор хагас биетэй, хамгаалалтын бэхлэгчээр холбогдон туршилтад орж байгаа юм байна. Өндөр нь 65 см бол жин нь 6,5 кг гэжээ. Хоёр хөлөнд суурилуулж өгсөн сэнс нэг бүр нь 2 кг-ийн жинтэй зүйлийг өргөх, даах чадвартай юм байна.

Хуваалцах