Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жи Мобайлын төв байрнаас Бодь цамхаг хүртэлх замын хөдөлгөөнийг түр хаана

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчмын борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлын гүйцэтгэгчээр “Наран тойром” ХХК шалгарч 388 700 000 төгрөгийн гэрээ байгуулаад байна. Тус ажлын хүрээнд Жи Мобайлын урд талын

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жи Мобайлын төв байрнаас Бодь цамхаг хүртэлх замын хөдөлгөөнийг түр хаана
Жи Мобайлын төв байрнаас Бодь цамхаг хүртэлх замын хөдөлгөөнийг түр хаана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчмын борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлын гүйцэтгэгчээр “Наран тойром” ХХК шалгарч 388 700 000 төгрөгийн гэрээ байгуулаад байна. Тус ажлын хүрээнд Жи Мобайлын урд талын авто замаас Бодь цамхагийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг 09 дүгээр сарын 12-ны 22.00 цагаас 09 дүгээр сарын 19-ний 06 цаг хүртэлх хугацаанд хязгаарлана. Энэ хугацаанд 130 метр газарт ус зайлуулах шугамын угсралтын ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Түлхүүр үг:Жи Мобайлын төв байрнаас Бодь цамхаг хүртэлх замын хөдөлгөөнийг түр хаана
Хуваалцах