Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Жигүүр гранд”-ын барилгын ослоор нэг хүн нас барж, нэг хүн хүнд бэртжээ

Энэ сарын 20-нд "Жигүүр Гранд" ХХК-ийн барьж байсан барилгаас нэг хүн унаж нас барж, нэг хүн хүнд бэртжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жигүүр гранд”-ын барилгын ослоор нэг хүн нас барж, нэг хүн хүнд бэртжээ
“Жигүүр гранд”-ын барилгын ослоор нэг хүн нас барж, нэг хүн хүнд бэртжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 20-нд "Жигүүр Гранд" ХХК-ийн барьж байсан барилгаас нэг хүн унаж нас барж, нэг хүн хүнд бэртжээ. Тодруулбал, ачаа өргөгч дээр ажиллаж байсан хоёр хүн 18 давхраас доошилж байгаад зургаан давхар орчмоос унасан байна. Энэ талаар МХЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс "Ачаа өргөгчийн ган татлага нь аваарын ганц түгжээтэй. Тэр нь мултарсны улмаас нэг хүн газар дээрээ нас барж, нэг хүн хүнд бэртсэн. Технологийн алдаанаас осол гарсан мэт харагдаж байгаа ч энэ нь удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой" гэсэн юм.

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэсэгт шалгаж байна.

Хуваалцах