Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Жижиг аж ахуйн нэгжүүдийг татвараас 90 хувь хөнгөлнө

Энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жижиг аж ахуйн нэгжүүдийг татвараас 90 хувь хөнгөлнө
Жижиг аж ахуйн нэгжүүдийг татвараас 90 хувь хөнгөлнө. Зураг: МҮОНРТ

Энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны ярьснаар уг хуулийн төсөлд 1.5 тэрбум хүртэлх борлуулалттай аж ахуйн нэгжүүдэд 90 хүртэлх хувийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан аж. Өөрөөр хэлбэл, 10 хувийн татвар төлдөг байсан жижиг аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлдөг болох юм. Гэхдээ уг татварын хөнгөлөлтөд архи, тамхи, нефть болон уул уурхайн компаниуд хамаарахгүй юм байна. Тиймээс УИХ дахь бие даагч гишүүд бага орлоготой аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх зорилготой Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж буй аж.

Манай улсад нийтдээ 60 мянга орчим аж ахуйн нэгжүүд байдаг бөгөөд үүний 30 мянга орчим нь энэхүү татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой ажээ. Нэг талаас ингэж олон компаниудыг татварын хөнгөлөлтөд хамруулах нь эргээд улсын төсөвт орох орлого буурах магадлалтай хэдий ч жижиг аж ахуйн нэгжүүдээ дэмжих нь хэдэн жилийн дараа татварын хөнгөлөлт авсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа томорч улсын нийт татврын орлогод эзлэх хувь нь ихэснэ хэмээн үзэж байгаа ажээ.

Түүнчлэн жижиг аж ахуйн нэгжүүд татварын орлого төдийлөн их төлдөггүй ч ажлын байр ихээр бий болгодог байна. Харин томоохон аж ахуйн нэгжүүд татварын хувьд ихээхэн орлого бүрдүүлэх боломжтой байдаг гэдгийг Х.Болорчулуун хэлсэн юм. Тиймээс дээрх хуулийн төслийг хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засагт эерэг нөлөөтэй гэсэн юм.

Хуваалцах