Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай байна
"Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарц шийдэл" хэлэлцүүлгийг Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгууллаа.
Мэдээллийн алба

"Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарц шийдэл" хэлэлцүүлгийг Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, гарц, шийдлийг олох зорилготой гэж Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил хэллээ.
Mongolian National Radio · Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил
Нийслэлийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэлийн 6 дэд төв үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хэлэлцүүлэгт оролцож байгаа зарим үйлдвэр эрхлэгчдээс ямар асуудал тулгамдаж байгааг асуухад жижиг, дунд үйлдвэр эрхлэгч н.Сарангэрэл дараах хариултыг өглөө.
Mongolian National Radio · Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч н.Сарангэрэл
Хэлэлцүүлэгт Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Дүүргүүдийн жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих төвийн нийт 50 орчин хүн оролцсон юм.


















