Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жижиг, дунд бизнесүүдийн зээлжилтийг дэмжих форум Сэлэнгэ аймагт боллоо

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд шаардлагатай санхүүжилтийг банк, санхүүгийн байгууллагуудаас олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор REACH төслийг Сэлэнгэ аймагт 2016 оноос хэрэгжүүлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жижиг, дунд бизнесүүдийн зээлжилтийг дэмжих форум Сэлэнгэ аймагт боллоо
Жижиг, дунд бизнесүүдийн зээлжилтийг дэмжих форум Сэлэнгэ аймагт боллоо. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймагт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлжих чадавхийг нэмэгдүүлэх төрийн болон төрийн бүс байгууллага банк, санхүүгийн төлөөллийг хамруулсан чуулган зохион байгуулагдлаа. Чуулганд 17 сум, зургаан тосгоны бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцов. Бизнес эрхлэгчдэд жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого, цаашдын чиг хандлага, орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо хууль эрхзүйн орчны талаар мэдээлэл өгөв.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд шаардлагатай санхүүжилтийг банк, санхүүгийн байгууллагуудаас олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор REACH төслийг Сэлэнгэ аймагт 2016 оноос хэрэгжүүлж байна.

Бизнес эрхлэгчдэд арилжааны банкуудын зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар цогц мэдээлэл байдаггүй, шаардлагын түвшинд төслөө бичиж чаддаггүй, барьцаа хөрөнгө дутагдалтай, бизнесийн мэдлэгээ байнга дээшлүүлэх сургалтанд хамрагдаж чадддаггүй зэргээс банкнаас хүссэн санхүүжилтээ авч чадахгүй хүндрэл байнга үүсдэг.

Энэ форумд оролцсоноор дээрхи асуудлуудыг шийдвэрлэх тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй болж байна.

Хуваалцах