Жижиг, дунд үйлдвэрлэгчид анх удаа зөвлөлдөнө
"Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид"-ийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд нийслэлийн нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрийн бизнес эрхэлдэг 350 иргэн оролцох бөгөөд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрт санал авч үндсэн үйл ажиллагаа болон бодлогын бич
Мэдээллийн алба

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам”-ыг баталсан. Энэ журам нь нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014 оны зорилтын хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин хөнгөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг нэвтрүүлэх юм.
Энэхүү шинэ журмыг жижиг дунд бизнес эрхэлдэг иргэдэд танилцуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож, санал солилцохоор "Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид"-ийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд нийслэлийн нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрийн бизнес эрхэлдэг 350 иргэн оролцох бөгөөд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрт санал авч үндсэн үйл ажиллагаа болон бодлогын бичиг баримтад иргэдийн саналыг тусгахаар төлөвлөж байна. Зөвлөгөөн Нийслэлийн Засаг захиргааны V-р байр, Нийслэлийн иргэний танхимд маргааш 08.30 цагаас болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















