Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд туслах “Эрдэнэт” бизнес хөгжлийн төв нээгдлээ

“Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөр болон Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг Орхон аймагт эхлүүллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд туслах “Эрдэнэт” бизнес хөгжлийн төв нээгдлээ
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд туслах “Эрдэнэт” бизнес хөгжлийн төв нээгдлээ. Зураг: МҮОНРТ

“Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөр болон Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг Орхон аймагт эхлүүллээ. Тус төв нь нийт 5 чиглэлд шинээр бизнес эрхлэгчдийг дэмжиж зөвлөгөө мэдээллээр хангаж бойжуулах үйл ажиллагааг явуулах юм байна. Тодруулбал дээрх 5 чиглэлд шилдэг бизнес санаа боловсруулсан бизнес эрхлэгчид Эрдэнэт инкубатор төвд хандах боломжтой юм. Тус төвөөр төрийн байгууллагуудтай харилцахаас гадна компани үүсгэн байгуулах хөгжүүлэх талын мэдлэг, хөнгөлөлттэй түрээс бизнес сургалтууд гэх мэт шаардлагатай бүх төрлийн мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг авах боломжтой.

Эрдэнэт бизнес хөгжлийн төв нь жилд хамгийн багадаа 12 бизнес эрхлэгчийг бойжуулах төлөвлөгөөтэй бөгөөд төвийн туслалцаатайгаар бойжигчид өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж бизнесийн түүхий эд санхүүжилтээ олох боломжтой гэж үзэж байгаа ажээ.

Хуваалцах