Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төв нээнэ

эхний ээлжинд жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгч 12 аж ахуй нэгж, иргэний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихээр төлөвлөөд байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төв нээнэ
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төв нээнэ. Зураг: МҮОНРТ

Аймгийн Орон нутгийн төсөв болон “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилтээр Дорнод аймагт Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төвийг нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн энэ сарын 21-нд "Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төв"-ийн засварын ажил болон бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгарч буй зарим асуудалд үүрэг чиглэл өгчээ.

Жижиг дунд, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж, иргэнд тулгардаг гол асуудал бол үйлдвэрлэл үйлчилгээ явуулах ажлын байр юм. Энэхүү асуудлыг шийдэж өгснөөр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд таниулах, борлуулалтын сувгаа сайжруулах, тогтвортой үйл ажиллагаагаа явуулах боломж нээгдэнэ. Тус эхний ээлжинд жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгч 12 аж ахуй нэгж, иргэний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихээр төлөвлөөд байна.

Хуваалцах