Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид сэтгүүлд сурталчилгаагаа байршуулж болно
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах, нэмэгдүүлэх зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилгоор Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс “Нийслэл жижиг, дунд үйлдвэрлэл” сэтгүүлийг бэлтгэн гаргадаг.
Мэдээллийн алба

Сэтгүүлийн ирэх удаагийн дугаарыг нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн шууд худалдан авалтад зориулан нийслэлийн үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний нэгдсэн каталоги гаргах гэж байгаа аж. Тиймээс үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний сурталчилгааг байршуулж, сурталчлахыг хүссэн иргэд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, “Нийслэл жижиг, дунд үйлдвэрлэл” сэтгүүлийн редакцийн 318547 89824323 95824323 96024323 утсаар холбогдох боломжтой юм байна.