Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Жижиг Үүеэ” хочит Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Германы тамирчинтай тулалдана

Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт Балбын боксчин Тапа Рабинтай тулалдаж, 5:0 харьцаагаар давамгайлав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жижиг Үүеэ” хочит Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Германы тамирчинтай тулалдана
“Жижиг Үүеэ” хочит Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Германы тамирчинтай тулалдана. Зураг: МҮОНРТ

Сербийн нийслэл Белгирад хотод сонирхогчдын боксын ДАШТ үргэлжилж байгаа билээ.

Дөрөв дэх өдрөө болж буй уг тэмцээнд 48 кг-д өрсөлдөж байгаа манай улсын тамирчин Г.Ган-Эрдэнэ Германы тамирчин Кристофер Гомантай тоглоно.

Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт Балбын боксчин Тапа Рабинтай тулалдаж, 5:0 харьцаагаар давамгайлав.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь 2021 оны Европын залуучуудын ДАШТ-ий шагналт тавдугаар байрын эзэн юм.

Харин “Жижиг Үүеэ” хочит Г.Ган-Эрдэнэ Дэлхийн оюутны “Универсиад-2013” наадмын хүрэл, Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтайгаас гадна “Рио-2016” олимпын наадамд оролцсон туршлагатай.

Хуваалцах