Жижиглэн худалдааны зах, түгээлтийн төв, агуулах дэлгүүрийн стандартын төслийн хэлэлцүүлэг боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс Жижиглэн худалдааны зах, түгээлтийн төв, агуулах дэлгүүрийн стандартын төслийн хэлэлцүүлэг, сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс Жижиглэн худалдааны зах, түгээлтийн төв, агуулах дэлгүүрийн стандартын төслийн хэлэлцүүлэг, сургалтыг 2020 оны 10 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.Уг хэлэлцүүлэг, сургалтаар “Хүнсний худалдаа ба аюулгүй байдал”, “Худалдаа үйлчилгээний дэвшилтэт технологи, орчин үеийн чиг хандлага”, “Барааны ангилал, хэрэглээний шинж чанар” сэдвээр ХААИС, ХҮИС-ийн эрдэмтэн багш нар илтгэл тавьж, худалдааны газрын ажилчдын мэдлэг чадварыг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.Жижиглэн худалдааны зах, түгээлтийн төв, агуулах дэлгүүрийн стандартын төслийн хэлэлцүүлэгт Нийслэлийн захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль хамтран зохион байгуулж, аж ахуйн нэгж байгууллагуудын 180 орчим төлөөлөл хэлэлцүүлэгт хамрагдлаа.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















