Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Жил бүр 500-700 толгой тарвагыг сэргээн болон сэлгэн нутагшуулах ажлыг хэрэгжүүлж байна

Энэ бодлогын үр дүнд устсан болон тоо толгой нь цөөрсөн нутгуудад тарвага дахин нутагшин, өсжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жил бүр 500-700 толгой тарвагыг сэргээн болон сэлгэн нутагшуулах ажлыг хэрэгжүүлж байна
Жил бүр 500-700 толгой тарвагыг сэргээн болон сэлгэн нутагшуулах ажлыг хэрэгжүүлж байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд тарваганы тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, орон нутгууд жил бүр 500-700 толгой тарвагыг сэргээн болон сэлгэн нутагшуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ бодлогын үр дүнд устсан болон тоо толгой нь цөөрсөн нутгуудад тарвага дахин нутагшин, өсжээ.

Гэвч хууль бус агнуур, худалдаа гарсаар байгаа нь хамгааллын үр дүнд сөргөөр нөлөөлтэй байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагууд тарваганы хууль бус агнуур, тээвэрлэлт, худалдааг таслан зогсоох чиглэлээр улсын хэмжээнд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Амьтны тухай хуульд тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-наас дараа оны 8 дугаар сарын 20 хүртэл агнахыг хориглодог бөгөөд зөвхөн хуульд заасан хугацаанд, зөвшөөрөлтэйгөөр агнах тухай заасан байдаг.

Мөн тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи хэрэглэх, нохойгоор зориудаар бариулах, тарвага, зурам болон тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах