Жил бүр Мандал-Овоо суманд 30 мянган долларын хөрөнгө оруулалт хийнэ
Өмнөговь аймаг, Оюутолгой компани хоорондын хамтын ажиллагааны үр дүнд "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" байгуулсан. Уул уурхайгүй болон нөлөөллийн сумдад уул уурхайн
Мэдээллийн алба

Өмнөговь аймаг, Оюутолгой компани хоорондын хамтын ажиллагааны үр дүнд "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" байгуулсан. Уул уурхайгүй болон нөлөөллийн сумдад уул уурхайн үр өгөөжийг сайжруулах зорилгоор тус сангаас тодорхой квот тогтоож хөрөнгө оруулалтыг хийж байхаар өнгөрсөн жил аймгийн 9 сумтай хамтран ажиллах гэрээ байгуулж иргэд сум орон нутагтаа эрэлт хэрэгцээтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг.
Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн удирдах зөвлөлийн санаачилгаар 2019 оноос эхлэн Мандал-Овоо суманд жил бүр 30 мянган долларын хөрөнгө оруулалтыг хийж байхаар өнөөдөр сумын удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Мандал-Овоо сумын иргэд сум орон нутагтаа эрэлт хэрэгцээтэй, ажил үйлчилгээ төсөл хөтөлбөрийг энэхүү 30 мянган долларын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж сумандаа хэрэгжүүлэх боломж бий боллоо.


















